12 мянган тонн нөөцийн мах бэлджээ

Нийгэм / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 12

Image result for нөөцийн мах
Хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. Тэгвэл ХХААХҮЯ-наас махны борлуулалтыг тогтвортой байлгах үүднээс нөөцийн махыг бэлтгэн, дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар зэхэж байна. Мах бэлтгэхэд зориулан баталсан төсвийн хүрээнд, арилжааны дөрвөн банктай гэрээ байгуулан, 10 ААН-ээс 12.6 мянган тонн мах бэлтгэжээ. 

ХХААХҮЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Энэхүү махны бэлтгэл нь өнгөрсөн 11, 12 сараас эхэлсэн. Мал тарга тэвээргэ сайтай байсан. Гол ААН-үүд нь махны үйлдвэрүүд байгаа. Зориулалтын, стандартын дагуу махаа бэлтгээд иргэдэд хүргэнэ” хэмээв. 

Хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ажлыг өнгөрсөн жил зохион байгуулж, 15 мянган тонн нөөцийн мах бэлдэж байсан. Тухайн үед үхрийн мах 10 мянган төгрөг хүрээд байсан бол, нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулж байжээ. Энэ жилийн хувьд, ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах юм байна.