Сөүлийн сургуулиудад бэлгийн хүчирхийллийн тоо эрс нэмэгдэв

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 12

Image result for seoul school sexual

Өмнөд Солонгосын сургуулиудад бэлгийн хүчирхийллийн хэргийн гаралт улам нэмэгдэж байгааг ням гарагт танилцуулсан судалгааны дүн харууллаа. Иймээс хохирогчдыг хамгаалахын тулд яаралтай, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхаарууллаа. 

Сөүл хотын Боловсролын газрын гаргасан мэдээллээр, 2016 онд бэлгийн хүчирхийллийн 385 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тоо 2013 онд 221 байсан бөгөөд 2016 оныг хүртэл 3 жилийн хугацаанд 74.2 хувьд хүрч нэмэгдсэн байна.

Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо учраас бодит тоо нь илүү өндөр гарна гэж шинжээчид үзэж байна. Үндэсний хэмжээний судалгаагаар сургуулиудад гарч байгаа бэлгийн хүчирхийллийн тоо 2016 онд 4 жилийн өмнөхөөс 2387 тохиолдлоор нэмэгдэж 171,9 хувьд хүрчээ.

“Бэлгийн хүчирхийллийн хохирогчид амиа хорлох тохиолдол маш өндөр байдаг. Засгийн газар аливаа хүчирхийллээс сурагч, оюутнуудаа хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж орон нутгийн шинжээчид хэллээ.

Солонгосын Нийгмийн Халамжийн Академийн гаргасан судалгаагаар, дунд болон ахлах сургуулийн 1019 сурагчийн 16.2 хувь нь ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол 63.5 хувь нь бэлгийн хүчирхийллээс үүдэж амиа хорлосон байна. Мөн бэлгийн хүчирхийллээс бусад шалтгаанаар 36.4 хувь нь амиа хорлосон байна.

Дунд болон ахлах сургуулийн багш нар сургууль дээр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол бас цөөнгүй байна. Боловсролын яамны гаргасан бас нэгэн тайланд 2016 онд багш нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 112 тохиолдол бүртгэгдсэн байна. 2014 онд энэ тоо 80 байсан аж.