“Эмэгтэй” хөшөө дурсгалууд

Фото / Time Admin
2018 оны 03 сарын 08

Хөшөө дурсгал гэдэг алдар гавьяатан, түүхэн үйл явдал, өв соёлыг хойч үедээ мөнхлөн үлдээх томоохон өв байдаг. Нийслэлд 170 гаруй хөшөө дурсгал байдаг бол улс даяар хэд орчим байдаг талаар тоймтой тоо баримт одоогоор үгүй. Хүчит бөх, хүлэг морьд, эртний хаад, эрдэмтэн судлаачдын хөшөө гээд нэрлээд байвал нэлээд их цаг авна. Харин энэ удаад бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэй” хөшөөний талаар фото мэдээлэл цуглуулав. Та “эмэгтэй” хөшөө хэдийг нэрлэж чадах вэ?



Өүлэн эхийн хөшөө, Чингис хот


Ээж шүтээн хөшөө, Увс аймаг Улаангом хот


Хулан хатны хөшөө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар


Бөртэ хатан, Дорнод аймаг Чойбалсан хот


"Фронт" Бадамд зориулсан дурсгал. Увс аймаг


Өүлэн эхийн хөшөө. Дорнод аймаг Чойбалсан хот


Алунгоо хатны хөшөө, Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сум


Саальчин хөшөө, Тэрэлж


Дорнод аймаг, Чойбалсан хот


Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөө, Дорнод аймгийн Матад сум



Өүлэн эхийн цогцолбор, Цонжин болдог


Сүхбаатар одонт саальчин Н.Цэвэлмаад зориулсан хөшөө, Хэнтий аймаг Өндөрхаан хот