Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ШҮЛХИЙ өвчин гарчээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 09

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын шүлхий өвчин гарсан нь батлагдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг хаасан байна.

Баянхонгор аймаг улсын хэмжээнд цор ганц эрүүл бүсээр үлдээд байгаа ба мал амьтаны энэ халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлж малчид, ард иргэд, зорчигч тээврийн хэрэгсэлүүд Арвайхээр сумаар дамжин өнгөрөхдөө аюулгүй байдлыг нарийн анхаарч, ариутгал халдваргүйтгэлд хамрагдахыг аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

No automatic alt text available.