Д. Трамп, Ким Чен Ун нар ирэх тавдугаар сард уулзана

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 09

Image result for trump kim chen un


Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын ерөнхийлөгч Д. Трампыг хүлээн авч уулзахаар урилга илгээсэн байна. Д. Трамп түүний урилгыг хүлээн авсан гэж мэдэгдлээ.

АНУ дахь Өмнөд Солонгосын албаныхан энэ мэдэгдлийг хийлээ. Уг мэдэгдэлд, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, цөмийн болон пуужингийн туршилтыг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлж, АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамптай уулзахаар урьсан гэжээ. Энэ 7 хоногийн эхээр, Өмнөд Солонгосын төлөөлөгч нар Умард Солонгост айлчилж, Ким Чен Унтай яриа хэлэлцээр хийсэн. 

Өчигдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Чунь Юи-Ён Д. Трамптай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийж, Хоёр орны эрх баригчид 5 дугаар сард уулзах болно гэжээ. Мөн Умард Солонгос цаашид цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэж Ким Чен Ун амласан гэж онцолжээ.