Канадын эмч нар өөрсдийнх нь цалинг нэмэхийг эсэргүүцэв

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 09

Image result for canadian doctor

Канадын 500 гаруй эмч, анагаахын 150 оюутан цалингаа нэмүүлэхийг эсэргүүцсэн бичигт гарын үсгээ зурсан байна. Тэд цалин дээр нь нэмэх гээд байгаа мөнгөө сувилагч асрагч нар болоод өвчтөнүүдэд зарцуулахыг хүсчээ.

2016 оны байдлаар Канад эмч нарын жилийн цалин дунджаар 260 мянган ам. доллар байжээ. Харин Канадын сувилагч, эмч нарын цалин бага байдаг. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын төсвийг танаснаас үүдэж зарим өвчтөн эмчилгээ авч чаддаггүй аж. Иймд Канадын Квебекийн эмч нар цалингаа нэмэхийг эсэргүүцэж байна гэж уг бичигт онцолжээ. 

Уг бичигт, “манай сувилагч, асрагч, бусад ажилнууд маш хүнд нөхцөлд бага цалинтай ажиллаж байгаа учраас цалин нэмнэ гэсэн нь биднийг их цочирдууллаа. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг танаснаас үүдэж өвчтөнүүд ч гэсэн шаардлагатай үйлчилгээгээ авч чадахгүй байгаа. Бидний цалинг нэмэхээр төсөвлөсөн мөнгөө эмнэлгийн бусад ажилтнууд, өвчтөнүүддээ зарцуулахыг шаардаж байна” гэжээ.