Трампын эхлүүлсэн худалдааны дайнд Levi’s бренд өртлөө

Дэлхий / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 09

Image result for levi's jeans

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч импортын ганд татвар нэмэгдүүлэхээр болсноо “худалдааны дайн нь сайн зүйл” хэмээн тайлбарласан нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ.  Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, өнгөрсөн Ням гарагт түүнтэй утсаар холбогдон, уг шийдвэрт санаа зовинож буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын ган, хөнгөн цагааны импортод тариф ногдуулбал, Levi jeans болон Бурбоны импортоос 25 хувийн татвар авах болно гэж Европын Холбооноос мэдэгдлээ. 
Европын Холбооны Худалдааны асуудал хариуцсан комиссар Сесилия Мальмстрём энэ хоёр брэндийн бүтээгдэхүүн нь татвар нэмэгдүүлэхээр болсон АНУ-ын бараа, бүтээгдэхүүний жагсаалтанд орсон тухай BBC агентлагт ярьжээ. 

Ийнхүү Европын Холбооны эсрэг Америкийн худалдааны дайны хязгаарлалтанд Levi’s брэнд хамгийн түрүүнд өртөх нь тодорхой боллоо. Харин тус компанийн хэвлэлийн төлөөлөгч, “дүрэм, журмын дагуу тоглох нээлттэй зах зээл, чөлөөт худалдааг дэмжиж байна.” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хэт нэг талыг баримталсан энэхүү тарифийн хязгаарлалт нь дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож, тэр дундаа Америкийн брэндүүд, ажилчид, үйлчлүүлэгчид үүнд нь өртөнө гэдгийг анхааруулсан байна.