Э.Даш: Бэртэл гэмтэлтэй тамирчид эм бэлдмэлээ болгоомжтой хэрэглээрэй

Спорт / Time Admin
2018 оны 03 сарын 09

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулснаас таван бөхөөс сэргээш илэрсэн. Эдгээр бөхчүүдийн дунд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш багтаж байгаа юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ТАЙЛБАР хийснийг хүргэе. Тэрбээр:

      "Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны 6 сарын 28нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад 2 удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа" гэжээ.

No automatic alt text available.

No automatic alt text available.