БНСУ-ын Ерөнхийлөгчөөс УУЧЛАЛТ гуйхыг шаардлаа

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 13

Хоёрдугаар сарын 25-ны өдөр Турк улсад төвтэй “Show TV” мэдээллийн хөтөлбөрөөрөө Филиппиний алуурчин үйлчлэгч бүсгүйн талаар мэдээлэл хүргэхдээ БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний зургийг ашигласан байна. Үүний дараа тус суваг Анкара дахь Солонгосын элчин сайдын яамнаас гомдол хүлээн аваад онлайн бичлэгээ устгасан аж. Гэсэн ч энэ нь "ноцтой алдаа" байсан гэх тайлбар бүхий ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Ням гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, Аллага үйлдсэн сэжигтнийг төлөөлүүлж Ерөнхийлөгч Мүн Жэ Иний зургийг ашигласандаа албан ёсоор уучлал гуйхыг Турк улсын телевизээс шаардлаа. Уг мэдэгдэлд, “Манай засгийн газар ЭСЯ-аараа дамжуулан тус агентлагт удаа дараа гомдол мэдүүлж, уучлал хүсэхийг шаардсан. БНСУ цаашдаа ийм хэрэг давтагдахаас сэргийлэх үүднээс албан ёсны, ил тод амлалт, баталгааг шаардаж байна” гэжээ.

Энэ сарын эхээрТуркийн мэдээллийн агентлаг БНСУ-ын засгийн газраас уучлал хүсэж албан захидал илгээсэн аж. Гэсэн ч БНСУ-ын тал, Show TV мэдээллийн хөтөлбөрөөрөө дамжуулан албан ёсоор уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.