Хурган дарга нар Хууль зүйн сайдтай барьцаж, ЖИЙП худалдан авчээ

Улс төр / Time Admin
2018 оны 03 сарын 13

Хууль зүйн сайд Ц.Нямдорж 2018 оны цоо шинэ "Lexus 570" унаж байгаа талаар шуугиан намжиж амжаагүй байхад дахин ШИНЭ, ТОМ жийп авсан хэргүүд ил гарав. Энэ удаад хурган дарга нар Хууль зүйн сайдтай барьцсан бололтой.

Тодруулбал, Булган аймгийн Булган сумын засаг дарга Д.Наранбаяр цоо шинэ жийп авсан талаар нутгийн залуус сошиал орчинд мэдээлэл түгээж, шүүмжилж эхлэв. Тэрбээр энэ талаар “Албан тушаалтны машин биш. Булган аймгийн Булган сумын засаг даргын тамгын газрын машин. Хоёрдугаар сарын эхээр авсан” гэх тайлбарыг ZARIG.MN сайтад өгчээ.

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗГ-ЫН ХУРГАН ДАРГА НАР “ЛАНД-200” МАРКИЙН АВТОМАШИН ХӨЛӨГЛӨЖ БАЙНА


Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав 365 сая төгрөгөөр цоо шинэ жийп авсан талаар баримт ч дэлгэгдлээ. Ч.Саранжав нь 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 215 саяын үнэтэй LC 200 VX Medium, 150 саяын үнэтэй LC 200 V6 AT автомашинуудыг тус тус авчээ.