Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 13

Өнөөдөр 06.00 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 28 зорчигч тээвэрлэж явсан Хьюндай Каунти маркийн дунд оврын автобус нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчим онхолдож, газар дээрээ нэг хүн нас барсан, 2 хүн маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай мэдээ байна.

Цаг агаар болон Орон нутгийн замын нөхцөл байдлаас шалтгаалан иргэн та өөрийн амь нас эрүүл мэндийг албан ёсны гэрээтэй, хяналттай, даатгагдсан тээврийн хэрэгсэлд даатгаж үйлчлүүлэхийг уриалж байна.

Өнөөдрийн байдлаар баруун чиглэлд буюу Увс аймгийн нутаг А-1702, А-16, A-18 чиглэлийн автозам дагуу #цас орж, цасны зузаан 20-35 см;

Хойд чиглэлд буюу Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн автозамд явган шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, мөн замын гадаргууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаатай үүссэн байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна!!!