Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажлын хэсгийг буулгажээ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 14

Image result for Д.Сэржмядаг

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин өнөөг хүртэл сураггүй байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайж байсан ажлын хэсгийг татан буулгаж, шинэ баг томилон ажиллуулж эхэлжээ. 

Шинээр байгуулагдсан ажлын хэсэгт ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүн багтаж, эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна. Одоогоор баттай сураг, сэжүүр олдоогүй ч эрлийг Замын-Үүд суманд хийж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. 

Иргэн сураггүй алга болсон тохиолдолд нэг хоног өнгөрөхөд амьд байх магадлал нь нэг хувиар буурдаг онол бий. Тэгвэл найман настай охин сураггүй болоод 134 хоног өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, охины эсэн мэнд олдох магадлал онолын хувьд үгүй болоод байгаа юм.