65 жилийн настай Налайхын замыг шинэчлэхээр БНХАУ-ын Экзим банкны зээлийг хүлээж байна

Орон нутаг / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 14

Нийслэлээс зүүн чиглэлийн аймгууд руу зорчих ганц зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн зам. 65 жилийн өмнө Хятад ажилчдаар бариулж байсан энэ замд дорвитой засвар хийлгүй өнөөдрийг хүрсэн. Замын эвдрэл гэмтэл, нарийхан эгнээ нь ослын шалгаан болдгийг жолооч нар хэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд  суудлын автомашин автобустай мөргөлдөн, гурван хүний амь хохирсон харамсалтай осол гарсан юм. 

Өнгөрсөн 2017 онд л гэхэд 507 эрдэнэт хүний амьдрал зам дээр төгссөн байна. /Та бүхэн дэлгэцнээс өнгөрсөн гурван жилд зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн судалгааг харж байна.

Зам тээврийн ослын дүгнэлтэд жолоочийн буруутай үйлдэл, хариуцлага яригддаг. Харин замд үүссэн нүхийг тойрч гарахын тулд, нарийхан замаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь ослын шалтгаан болсныг дурддаггүй. Гадны орнуудад зам тээврийн ослын шалтгаанд замын нөхцөл байдлыг хамруулан, тухайн замыг хариуцагчаас хариуцлага нэхдэг жишиг бий. 

Тэгвэл өнгөрсөн жил анх удаа нүхийг нь нөхөх төдий  засвар хийсэн Налайхын замыг шинэчлэн барихаар зураг төслийг нь хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Харамсалтай нь мөнгөгүйн шалтгаанаар шинэ зам цаасан дээр зурагдахаас хэтэрсэнгүй. БНХАУ-ын Экзим банкны зээлээр барихаар төлөвлөн тухайн улс зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг нь хүлээж сууна.