Нийт өрхийн 65 хувьд хүнсний баталгаат байдал алдагджээ

Нийгэм / Time Admin
2018 оны 03 сарын 14

Image result for хүнсний аюулгүй байдал

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлын V судалгааг НЭМҮТ, НҮБ-ын хүүхдийн сан хамтран 2017 онд хийсэн.

Уг судалгаагаар хүнсний баталгаат байдлын талаар өрхүүдээс 9 асуулт бүхий асуулга бөглүүлсэн бөгөөд үний дүнд нийт өрхийн 65 хувьд хүнсний баталгаат байдал /ХББ/ ямар нэг хэмжээгээр алдагдсан гэсэн дүн гарчээ. Тодруулбал, нийт өрхийн 35 хувьд хүнсний баталгаат байдал хэвийн, 14 хувь “өрхийн хүнс хүрэлцэхгүй нь” гэж санаа зовнидог буюу ХББ бага алдагдсан, 28 хувь идэхийг хүссэн хоол хүнсээ хэрэглэж чаддаггүй буюу ХББ дунд зэрэг алдагдсан, 23 хувь шаардлагатай хэмжээний хоол хүнс байхгүй буюу ХББ ноцтой алдагдсан байна.  

ХББ алдагдсан өрхийн үзүүлэлт нийт бүс нутагт түгээмэл, Хангай бүс (80%) болон Улаанбаатар хот (68%)-д хамгийн өндөр, Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 27 хувь ХББ ноцтой алдагдсан байгаа нь анхаарал татаж байна. Өрхийн ХББ-ын алдагдлыг тэдний аж байдлын түвшингээр харьцуулан үнэлэхэд ядуу өрхөд хамгийн өндөр байсан хэдий ч, ХББ алдагдал аж байдлын аль ч түвшинд байгаа өрхөд бүртгэгдсэн бөгөөд чинээлэг өрхийн 56 хувь ямар нэг хэмжээгээр ХББ нь алдагдсан байгааг илрүүлсэн юм (Дүрслэл 38). ХББ алдагдсан гэж үнэлэгдсэн чинээлэг өрхийн ихэнх хувь хоол хүнсний хүрэлцээ, чанарын талаар санаа зовних байдлаар илэрсэн бол ядуу 3 өрх тутмын 1 нь хүнсний хангамж нь хэрэгцээт хэмжээнээс дутмаг буюу хоол хүнсний хомсдолтой байв. ӨХББАХ асуулга судалгааны гол үр бол МУ-ын нийт бүс нутаг, нийгэм эдийн засгийн аль ч түвшинд байгаа айл өрх хүнс худалдан авч хэрэглэх эдийн засгийн нөөц, боломж байгаа хэдий ч, хүссэн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэж чадахгүй байгааг тогтоосон явдал юм. Мөн Хангайн бүс, Улаанбаатар хотод ХББ ноцтой алдагдсан өрхийн эзлэх хувь өндөр байгаа нь 5 хүртэлх насны хүүхэдтэй ядуу өрхийн хүн ам хэрэгцээт хэмжээгээр хооллож чадахгүй, хүнсний хомсдолтой байгааг харуулж байна.

Хүнсний баталгаат байдлын талаар судалгаанд дараах 9 асуулгыг тавьж иргэдийн саналыг авчээ.