Блокчейнээр аяллын монополиудыг задлах тухай

Эдийн засаг / Time Admin
2018 оны 03 сарын 14

Image result for booking.com picture

Аялал жуулчлалын монополиуд гэж хэн бэ?

Интернетээр дамжуулж захиалга хийх боломжтой болохоос өмнө хэрэв хэн нэгэн өөр газар нутаг руу аялж үзье гэж бодсон тохиолдолд заавал аялал жуулчлалын агентаар дамжуулж захиалга өгдөг байлаа. Тэгж байтал Expedia.com, Booking.com мэт сайтууд бий болж, дэлхийн ихэнх буудлын болон аяллын хөтөлбөрийн захиалгууд эдгээр сайтуудаар хийгдэх болсон. Тэд ч ингэж хүчтэй төвлөрөл бий болгож чадсан дундын дамжуулагч болж чадсаныхаа хувьд өндөр шимтгэл авна. Удалгүй Airbnb гарж ирснээр хүмүүст илүү төвлөрсөн бус сонголт олгож, энэхүү салбарыг орвонгоор нь эргүүлж чадсан.

Гэхдээ бүрэн төвлөрсөн бус шийдэл байхгүй

Airbnb, Booking.com, Expedia.com зэрэг нь хүмүүсийн сонголт, боломжийг нэмэгдүүлсэн ч эдгээр сайтууд нь шимтгэл болгож 15-45% өөрсдөдөө авдаг. Нийлүүлэгч болон худалдан авагч аль аль нь энэхүү шимтгэлийг хувааж төлнө. Энэ шимтгэл нь ердөө л эдгээр байгууллагуудыг дундын зууч хийснийхээ төлөө авч байгаа шимтгэл юм.

Блокчейнээр энэхүү төвлөрлийг байхгүй болгож болно.

Блокчейнын хамгийн гол боломжуудын нэг нь дундын зуучлагч хүмүүсийг итгэлтэй, найдвартай байдлаар хасах чадвартай байдагт оршдог.

Блокчейн дээр хэн ч эзэмшдэггүй, ашгийн төлөө бус платформууд олноороо бий болж байгаа бөгөөд аялал жуучлалын салбарыг тойрч гарсангүй. Одоогоор хэд хэдэн компаниуд дээрх том компаниудын хийдэг үйлдлийг Блокчейн дээр шимтгэлгүй, дундын хүнгүй хийх боломжтой шийдлүүдийг хөгжүүлж байна. Жишээ нь concierge.io нь олон улсын буудал бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх гэж хичээж байгаа бол Rentberry нь орон сууцны урт хугацааны түрээсийн зах зээл рүү чиглэсэн үйлчилгээ хөгжүүлж байна.

Яагаад энэ хэрэгтэй гэж?

Нэг компани дээр төвлөрсөн байсан мөнгө, дата болон түүнийг дагаж байсан эрх мэдэл байхгүй болсноор тухайн зах зээлийн хэрэглэгч болон нийлүүлэгч нар улам хожно. Монополь гэдэг нь эдийн засагт ашиггүй гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл бөгөөд дэлхийн бүх оронд монополиудыг задлах хууль байдаг. Гэвч ямар компанийг монополь гэж хэлэх үү, хэрхэн задлах уу гэдэг нь хялбар биш. Тэгвэл ямар нэгэн хуулийн шаардлагагүйгээр блокчейн эдгээр компаниудын эрх мэдэл, хөрөнгийг нь хүчээр тарааж эхлэх гэж байна.

Эх сурвалж: Monbit.mn