Дулааны шугамын худгаас дахин хоёр цогцос олджээ

Нийгэм / Time Admin
2018 оны 03 сарын 14

Дулааны шугамын худгаас цогцос олсдон талаар мэдээлэл ойр ойрхон сонсогдох болов. Өчигдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гэхэд л дулааны шугамын худгаас хоёр цогцос олджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлага ОБЕГ-т ирүүлснээр онцгой байдлын албан хаагчид удаж муудсан нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:25 цагт ОБЕГ-т ирүүлснээр иргэн С /50 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.