Алдарт физикч Стивен Хокинг 76 насандаа өөд боллоо

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 14

Image result for stephen hawking

Алдарт физикч Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө гэж гэр бүлийнхэн нь мэдэгдлээ. Хар нүх болоод харьцангуйн онолоор хүмүүст танигдсан тэрээр “Цаг хугацааны товч түүх” зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны алдарт номын зохиолч юм.

Түүний хүүхдүүд болох Люси, Роберт, Тим нар, “Хайртай аав маань өнөөдөр таалал төгссөнд бид туйлын харамсаж байна. Аав минь агуу эрдэмтэн байлаа. Тэр өөрийн ажил, үлдээсэн өвөөрөө олонд танигдсан. Хүмүүс бидний эцгийн зориг, хатуужлыг сайшаан магтаж, урам зориг авч байсан. Аав минь нэг удаа, “ Хэрэв энэ дэлхий чиний хайртай хүмүүсийн гэр биш юм бол агуу ертөнц биш” гэж хэлж байсан. Бид түүнийг үүрд санан дурсах болно” гэсэн байна.