БНСУ-ын экс Ерөнхийлөгч И Мён Баг авлигын хэргээр байцаагдаж байна

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 14

Image result for i myung bak

БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч И-Мён Баг авлига, хууль бус аргаар мөнгө авсан, татвараас зайлсхийсэн зэргийн хэд хэдэн хэргээр байцаагдаж байгаа талаар орон нутгийн мэдээллийн агентлаг дамжуулсныг Синьхуа агентлаг уламжиллаа.

2013 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссан И Мён Баг Сөүл хотын төв дүүргийн прокурорын газарт “эрүүгийн хэргийн сэжигтэн”-ээр байцаагдаж байгаа аж. Түүнийг улсынхаа Тагнуулын Төв Газраас болон Самсунг Электроникс зэргийн хэд хэдэн томоохон компаниас олон арван сая доллар авсан гэж буруутгаж байна. Ингэснээр И Мён Баг авлигын хэрэгт холбоотойгоор прокурорт шалгагдсан БНСУ-ын 2 дахь ерөнхийлөгч боллоо. Түүний залгамжлагч Пак Гынь Хе өнгөрсөн жил авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгагдаж албан тушаалаасаа огцорсон юм.