Допинг илэрсэн 4 бөхийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Спорт / Time Admin
2018 оны 03 сарын 20

Image result for допин бөх

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, дараах хоёр асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.Допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай,
2.МҮБХ-ны ээлжит 8-р Их Эеийн бэлтгэл ажлын тухай

Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн байна. Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа. 

Мөн энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо хуралдах МҮБХ-ны ээлжит 8-р ИХ ЭЕ-ийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хурлын бэлтгэл бүрэн хангагдсан байна гэж үзэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД