Дундговь аймагт дулааны станц, цэвэрлэх байгууламж барих шаардлага байна

Орон нутаг / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 19

Image result for мандалговь

Дундговь аймаг 46 мянган оршин суугчтай. Тэдний 13000 орчим нь аймгийн төв Мандалговь хотноо амьдардаг. Харин орон сууцны хангамж төдийлөн сайн биш. Учир нь Мандалговь хот нэгдсэн дулааны станцгүй, жижиг оврын 11 уурын зуухаар айл өрхүүдээ дулаанаар хангасаар ирсэн.

Дундговь аймаг дулааны станцтай болохоор ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрч, дөрвөн жилийн өмнө дулааны станцад зориулан газар олгосон ч өнөөдрийг хүртэл босгосон ганц ч тоосгүй байхгүй байна.

Дулааны станц барихаар нэг удаа гэрээ хийгдэн, ТЭЗҮ-г нь баталж, барилгын гүйцэтгэгчээр “Энергио сервис монтаж” компани шалгаран 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч гэрээг цуцлан, дахин шинэ гэрээ ТЭЗҮ хийх шаардлага тулгарсан байна.

Дундговь аймагт тулгамдаж буй бас нэг асуудал бол цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих. Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн зураг төсөл хийгдэж дууссан. Харин барилгын ажилд шаардагдах 6.5 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас зээлэхээр яригдаж байна.