Энэ жил биткойн яаж хөгжих вэ?

Эдийн засаг / Time Admin
2018 оны 03 сарын 26

Image result for биткойн

Биткойны хөгжүүлэгч нар Биткойныг дэлхийн мөнгө болгох зорилготой ажиллаж байгаа билээ. Тиймээс тэдэнд хийхээр төлөвлөсөн ажил маш их байна.

Жил бүр New York хотод болдог Биткойн хөгжүүлэгч нарын хурлаар тэд бүгд амьдаар цугларцгаасан бөгөөд ирэх жилийнхээ төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэж боловсруулсан юм. Энэ үйл явдал нь ямар төрлийн хөгжүүлэлтэд хөгжүүлэгч нар чухал ач холбогдол өгч байгааг харуулахаас гадна Биткойны төвлөрсөн бус засаглал хэрхэн ажиллаж байгаа бас ажиглах давхар бололцоог олгодог.

Биткойн нь нээлттэй кодтой бөгөөд хүссэн хүн нь хүссэн хэсэг дээрээ хүссэн төрлийнхөө хөгжүүлэлтийг хийх бололцоотой. Тухайн хөгжүүлэлтийг бусад хөгжүүлэгч нар бүгд дэмжиж, тодорхой аюулгүй ажиллагааны шалгууруудыг давснаар Биткойны кодын нэг хэсэг болж цааш үргэлжилдэг. Олон жил үргэлжилсэн энэхүү хөгжүүлэлтийн аргачлал нь Биткойны кодыг хэр баргийн хүн ойлгох боломжгүй том мангас мэт болгожээ.

Тэгвэл Биткойны хамгийн алдартай хөгжүүлэгч нар юу юун дээр анхаарч ажиллаж байна вэ?

MIT-ээс хөгжүүлэлт хийдэг Cory Fields

Биткойны кодыг эхнээс нь нэг бүрчлэн самнаж, цэгцэлж байгаа. Бараг дуусах шатандаа орсон. Мөн UTXO (Unspent Transcation Outputs) хэмээх Биткойны гүйлгээнүүдтэй дагалддаг мэдээлэлтэй холбоотой хөгжүүлэлт хийж байгаа. Гэхдээ энэ тал дээр хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болоогүй байна.

Биткойны хамгийн алдартай хөгжүүлэгч Pieter Wuille

SegWit -г санаачилж хөгжүүлсэн. SegWit нь Lightning хөгжих боломжийг бий болгосноор Биткойн улам томорч ачаалал даах бололцоотой болсон. Тэгвэл энэ хөгжүүлэгч маань сүлжээний ачаалал дааж томрох чадварыг улам нэмэгдүүлэх Signature Aggregation хэмээх хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн сүлжээгээр хүмүүсийн явуулсан мессежүүдийн нууцлалыг нэмэх хөгжүүлэлт дээр бас давхар ажиллаж байгаа.

Хөгжүүлэгч Matt Corallo

Биткойны суурь техникийг сайжруулах хөгжүүлэлт хийж байгаа. Биткойны ойлгомжгүй том кодыг цэгцэлж, илүү энгийн бөгөөд тодорхой хэсгүүдэд бүлэглэж хувааж байгаа. Тэрбээр нэг хэсэг “маш төвөгтэй” болж хөгжсөн код дээр одоогоор гацсан байгаа бөгөөд дахиад нэг оролдож үзнэ гэж амлажээ.

Эдгээр нь төлөвлөгдөж буй олон төрлийн хөгжүүлэлтийн жишээнүүд бөгөөд крипто зах зээлийн хамгийн анхны бөгөөд том криптовалют болох Биткойн нь энэ жилдээ улам бүр өргөжиж, хүчин чадал нь сайжрах төлөвтэй байна. Энэ хурдаараа магадгүй Биткойнд тулгарсан асуудлуудаас шийдэгдэх боломжгүй байгаа ганц асуудал нь эрчим хүчний асуудал болж байх шиг байна.

Эх сурвалж: Monbit.mn