ШШГЕГ: МҮБХ-ны хурал шүүхийн шийдвэр санаатай зөрчсөн, хууль бус хурал

Спорт / Time Admin
2018 оны 03 сарын 27

Image result for Б.Бат-Эрдэнэ бөхийн холбоо

МҮБХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээрээ сонгосон. Тэгвэл уг хурлыг хууль бус хэмээн ШШГЕГ-аас мэдээлж байгаа бөгөөд МҮБХ шүүхийн шийдвэр санаатайгаар зөрчсөн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандахаар болжээ.

ШШГЕГ-ын албан хаагчид МҮБХ-ны удирдлагуудад гуравдугаар сарын 22-ны өдөр шүүхийн захирамж хүргэсэн. Тус захирамжаар МҮБХ-ны тамга тэмдгийг ашиглахгүй байхыг Р.Нямдоржид даалгаж, Их эе хуралдаантай холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд  даалгасан юм. Гэч МҮБХ захирамж хүлээн авахгүй, Бөхийн өргөө рүү төрийн албан хаагчдыг нэвтрүүлэхгүй багагүй эсэргүүцэл үзүүлсний эцэст шүүхийн шийдвэрийг МҮБХ-ны Дэд тэргүүн гэх Данзан хүлээн авсан ч “Их эе”-ийг хуралдуулсан нь энэ.

МҮБХ шүүхийн захирамж хүлээн авахаас татгалзан эсэргүүцэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнээр шүүх байгууллагын хүч ялгамжтай, сул дорой байгаа талаар шүүмж өрнөв.

Ард түмний хандиваар боссон Бөхийн өргөөг булаалцалдаж байгаа мэтээр харагдаж, 16 жил шүүхийн шатанд маргаантай явсан бөхийн холбооны тэргүүний асуудал гурван шатны шүүхийн шийдвэр гарсны эцэст ч тодорхой болсонгүй. Р.Нямдорж, Л.Чинбат гэх хоёр тэргүүний асуудал маргааны сэдэв байсан бол одоо Б.Бат-Эрдэнэ гишүүн тэргүүний тоонд нэмэгдлээ.