Органик хүнсийг таних нэгдсэн лого, стандарттай болно

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 03 сарын 27

Image result for органик хүнс

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр “Органик”, “Байгалийн гаралтай”, “Байгалийн гаралтай цэвэр” гэсэн Монгол болон гадаад хэлээр бичигдсэн лого байдаг. Иргэдийг төөрөгдүүлж буй энэ хуурамч сурталчилгаатай бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс эргүүлэн татах ажлыг Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулахаар болжээ.

100 хувь байгалийн гаралтай, үйлдвэрлэл болон боловсруулалтын шатанд химийн бордоо, элемент ашиглаагүй хүнсний бүтээгдэхүүнийг органик хүнс гэдэг. Тэгвэл манай улсад органик хүнсний бүтээгдэхүүн ганц ч байхгүйг салбар яамнаас мэдээлж байна. 

Органик, 100 хувь байгалийн гаралтай хүнс гэсэн бичиг нь иргэдийг төөрөгдүүлж байгаа хэрэг юм. Үүнийг цэгцлэн, дэлхийн жишигт нийцсэн органик хүнсийг таних логог салбар яамнаас баталжээ. Одоогоор органик хүнсний стандарт журмыг боловсруулах ажил хийж байна. Цаашид дээрх логог ашиглах үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэх явцад шалгалт хийх ажлуудыг зохион байгуулах юм.