Залуучуудын хөрөнгийн бирж бол Эфириум

Эдийн засаг / Time Admin
2018 оны 03 сарын 27

Image result for millennials cryptocurrency

1980 оны эхээс 1995 оны дунд үед төрсөн залуучуудыг Millenial гэж нэрлэх бөгөөд 2 сард дэлхий даяар эдгээр залуучууд нэгдмэл худалдан авах чадвараараа дэлхийг хамгийн удаан удирдсан Baby Boomer үеийн хөгшчүүлээс илүү болсон юм. Нэг ёсондоо энэ бүлэг залуучууд санхүүгийн чадавхын хувьд ч, мөн улс төрийн эрх мэдлийн хувьд ч дэлхийг хөдөлгөх цаг нь ирсэн гэсэн үг.

Энэ бүлгийнхний хувьд дэлхийн түүхэнд хамгийн онцгүй санхүүгийн нөхцөл байдлыг өвлөж авсан, цаг уурын хувьд өөрчлөгдөж байгаа дэлхийг өвлөж авсан, баян ядуугийн тэнцвэргүй эдийн засгийн нөхцөл байдал өвлөж авсан, ихэнх нь байр машин эзэмших хэмжээнд орлоготой болж чадахгүй байгаа гэх мэт маш олон нийтлэг шинж чанарууд байдаг. Энэ бүлэг нь мөн багаасаа интернет технологитой хамт өссөн анхны үе бөгөөд, блокчейн технологи болон криптовалют нь энэ үеийнхний гаргаж ирсэн технологийн дэвшил юм.

Тэгвэл АНУ, Солонгос, Япон гээд аль улс гэдэг нь хамаарахгүйгээр энэ үеийнхэн уламжлалт хөрөнгийн биржээс татгалзаж, крипто дээр зарлагдаж буй ICO-нуудыг илүү сонирхож хөрөнгө оруулалт хийж байгаа үзэгдэл анзаарагдаж байна.

Utility Token буюу хэрэглээний нэгжүүд улам хөгжиж үнэ цэнэтэй болж байгаагийн гол шалтгаан нь ICO нь өөрөө Millenial-уудын хөрөнгө босгох гол арга болсноос гадна Millenial-уудын хөрөнгө оруулалт хийх гол бүтээгдэхүүн болж чаджээ. Банкинд бүртгүүлээд, бирж дээр бүртгүүлээд, паспорт иргэний үнэлмлэхнийхээ хуулбарыг явуулаад, тэгээд эцэст нь IPO-нд ч оролцох боломжгүй, хамгийн сайндаа нэг гайгүй IT компанийн аль хэдийнээ хувьцааных нь үнэ хангалттай өссөний дараа авах боломжийг олгодог хөрөнгийн биржээс татгалзах нь аргагүй биз дээ.

Эфириум дээр хийгдэж буй хэрэглээний нэгжүүдээ хүссэнээ ердөө хормын дотор Ether шилжүүлээд л авчихна. Компанийн дөнгөж эхэн үед нь орох боломжтойгоос гадна та заавал их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй, хүсвэл $50-оор ч орж болно. 2017 онд зарлагдсан нийт ICO-нуудын 59% файлдсэнийг эс тооцуул залуучууд яагаад энэхүү салбарыг сонгож байгаа нь тодорхой. Интернет бол Millenial-үүдийн талбар, блокчейн бол тэдний технологи.

Эх сурвалж: Monbit.mn