Хэбэй-Улаанбаатар чиглэлийн төмөр замаар ган бүтээгдэхүүн, барилгын материал тээвэрлэнэ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 27

hebei зурган илэрцүүд

Хятадын Хэбэй мужийн Цаофэйдиан боомт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд шинэ ачаа тээврийн галт тэрэгний сүлжээ нээгдсэн талаар Шиньхуа агентлаг мэдээллээ. 

Даваа гарагт Хятадын хойд хэсгээс хөдөлсөн ачааны галт тэргэнд цахилгаан хэрэгсэл, тавилга болон түүхий эд зэргийг тээвэрлэн шинэ замаар ачаа тээврийг эхлүүлжээ. Ачааны галт тэрэг Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын боомтоор дамжин, Улаанбаатар хотод ирэх юм байна. 

Таншань хотод анх удаа олон улсын галт тэрэгний тээврийн үйлчилгээ нээгдэж байгаа нь энэ. Тээврийн энэхүү шинэ чиглэлээр Таншань хотод үйлдвэрлэсэн ган бүтээгдэхүүн, барилгын материалуудыг Монгол болон Европын улс орнууд руу экспортолно гэдгийг Цаофэйдиан Боомт Корпорацийн Ерөнхийлөгч Ван Кэшэн хэлжээ. Каофэйдиан боомт нь мөн Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридортой холбогдох юм байна.