Монголын шигшээ түүхэн оноо авлаа

Спорт / Ч. Энхбат
2018 оны 03 сарын 23

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай баг Малайзтай 2:2-оор тэнцсэн нь ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр авсан анхны оноо болон түүхэнд үлдэхээр болов. Манай шигшээ багаас П.Энхбилэг 42 дахь минутад О.Оюунбаатарын дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлэн, эхний хагас өндөрлөсөн юм. Шийдвэрлэх үед талбайн эзэд дахин тэргүүллийг авсан ч “Талын хөх чононууд”-аас 8 дугаартай С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулан тоог 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн байлаа. Манай шигшээтэй энэ сарын 27-нд Улаанбаатар хотод тоглох Мауритус өнөөдөр Макаог талбайд нь 0:1-ээр хожижээ. Дөрөв хоногийн дараа Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох Монгол- Мауритусын шигшээ багуудын сонирхолтой тоглолтод та бүхнийг урьж байна.