Фэйсбүүк, твиттер биткойнд хайртай бас халтай

Эдийн засаг / Time Admin
2018 оны 04 сарын 03

Одоогоор Facebook, Twitter, Google, Snapchat бүгд өөрсдийн үйлчилгээнүүд дээр криптовалюттай холбоотой зар сурталчилгаануудыг хориглолоо.

2018 оны эхэн үед гэхэд л Facebook компанийн CEO Mark Zuckerberg Блокчейнтехнологийг дэмжиж байгаа тухай олон нийтэд мэдэгдэл хийж байсан. Энэхүү шинэ технологийг хэрхэн ашиглаж өөрсдийн үйлчилгээг улам сайжруулж, хэрэглэгчдийнхээ мэдээллийн найдвартай байдлыг төвлөрсөн бус байдлаар шийдэх боломжтой эсэхийг судална гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байв.

Тэр мэдэгдлээс ердөө хоёрхон долоо хоногийн дараа бүх криптотой холбоотой сурталчилгааг хориглосон. Эргүүлээд өнөөдөр Facebook хэрэглэгч нарынхаа мэдээллийг маш найдваргүй, сул хадгалж байсан төдийгүй, Android утас дээр Facebook App болон Messenger App суулгасан бүх хүмүүсийн утасны дуудлагууд болон текст мессежүүдийн мэдээллийг хуулж авч байсан нь илэрч том хэрэгт унаж байна. Бидний өмнө бичиж байсан нийтлэл ийнхүү улам үнэний ортой боллоо. Дэлхийн хамгийн том эрх мэдэл төвлөрсөн цэгүүдийн нэг бол Facebook бөгөөд Блокчейн дээр тулгуурласан шийдлээр энэхүү компанийг задлах шаардлагатай.

Эх сурвалж: Monbit.mn

Тэгвэл дөнгөж түрүү долоо хоногт Twitter компани нь мөн л крипто сурталчилгаануудыг хориглосон, тэдний CEO Jack Dorsey крипто дээр ямар байр суурь эзэлж байгаа вэ? Dorsey нь Биткойны үнийг өснө гэдэгт 100 хувь итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өөрөө нэлээдгүй хэмжээний Биткойн худалдан авсан тухайгаа мэдэгдэж байсан. Түүний хөрөнгө оруулсан Square компани удахгүй крипто дээр суурилсан төлбөрийн систем хэрэгжүүлж эхлэнэ. Биткойны Lightning сүлжээний хөгжүүлэлтийг эрчимжүүлж буй Lightning Labs компанид бас л хөрөнгө оруулалт хийсэн.

Google яаж дутхав крипто сурталчилгаануудыг өөрсдийн сайт дээр хориглосон. Тус компани нь Storj хэмээх Блокчейн дээр дата хадгалдаг компани болон Блокчейнтөлбөрийн платформ Veem компаниудад хөрөнгө оруулалт оруулсан. Мөн Google-ийн толгой компани Alphabet жил хүрэхгүй хугацааны өмнө Английн Blockchain.info -д хөрөнгө оруулалт хийсэн.

Хятад улсын засгийн газар боломж бүрд криптог хориглож, нөгөө талд нь тогтмол дэмжиж ирсэн. Tencent, Alibaba, Baidu бүгд крипто сурталчилгааг бас хориглосон. Гэтэл патент, стандарт, шинэ крипто үйлчилгээ, крипто хэрэглэгчид, крипто олборлогчдын тоогоороо Хятад дэлхийг тэргүүлж байна. Хятадын засгийн газар ICO-нуудыг хориглож, биржүүдийг хааж байхдаа улсын санхүүжилтээр Блокчейнхөгжүүлэлтийн төв байгуулж байсан.

Орос улсын Yandex сайт мөн крипто сурталчилгааг хориглохоор боллоо. Орос улс ч гэсэн хэд хэдэн удаа криптог хуулиар хориглосон. Гэтэл мөн хажуугаар нь ерөнхийлөгч нь, сангийн яам нь, төв банк нь бүгд криптог дэмжээд байдаг.

“Complicated” relationship гэж үүнийг л хэлэх байхдаа. Одоогоор крипто эдгээр улс болон компаниудын хувьд байнга зодуулдаг мөртлөө салж чаддаггүй эхнэр шиг л байна.