Хүүхдээ асрах чадамжгүй 37 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ

Нийгэм / Н. Сугар
2018 оны 04 сарын 03

Image result for ээж аав байх эрх

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хороо, сум бүрт хамтарсан баг байгуулсан. Хамтарсан баг нь хүчирхийллийг таслан зогсоох, урьчилан сэргийлэх үүрэгтэй. Гэвч хамтарсан багийн үйл ажиллагаа үр дүнтэй эсэх нь тодорхой бус. 2017 оны байдлаар Нийслэл хотод хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн хохирогч болох магадлалтай 3800 гаруй хүүхэд амьдарч байна.

Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо        

3813 хүүхэд
 

Хөдөлмөр эрхэлдэг                                

486

Хүчирхийлэлд өртөж байсан                        

358

Хөгжлийн бэрхшээлтэй                             

2316

Хараа хяналтгүй                                 

489

Гэмт хэрэгт холбогдож байсан                        

104

Сургууль завсардсан                             

273

Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт 5 болон 6 настай 2 хүү эмээтэйгээ амьдардаг. Эмээ нь унаж татдаг өвчтэй. Гэрт нь хэн дуртай нь орж гардаг. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүд хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Яг үүнтэй адил эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэд байгааг тогтоосон ч улсын асрамжид авч чаддаггүй. Учир нь эцэг эх нь хүүхдээ өгөхийг хүсдэггүй. Ингээд хүүхэд гэмтэж хохирох хүртэл эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байна. 

2017 онд 37 эцэг эхийн эрхийг хассан шүүхийн тогтоол гарч байжээ. Нэг талаас хүүхдийг ээж ааваас нь салгах буруу гэж үздэг. Гэхдээ эрсдэл дунд амьдруулах нь илүү аюултай.