Дорноговьд гарч байгаа нийт гэмт хэргийн 51 хувь нь Замын-Үүдэд гардаг

Орон нутаг / Н. Сугар
2018 оны 04 сарын 03

Image result for Замын үүд

Сүүлийн үед Замын –Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болсон гэмт хэргүүд гарсан нь олны анхаарлыг татах болсон. 2017 онд гэхэд л 5 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол он гарснаас хойш 2 хүүхэд хүчирхийлэлд өртжээ.

Замын- Үүд дэх амьдралын хэв маяг нь хүүхдийг гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг бий болгодог. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдүүд бага насны дүүгээ асран хамгаалж, ээж аавууд нь хил гарч худалдаа наймаа хийдэг гэр бүл олон байна. Өглөө нь хилээр гарна, амжвал оройдоо эргэж ирнэ. Амжихгүй бол маргааш нь гэртээ буцдаг. Мөнгө олохын төлөө бага насны хүүхдээ харах хүнгүй үлдээдэг нийтлэг үзэгдэл хүүхдүүдийг хүчирхийллийн хохирогч болох эрсдэлийг дагуулдаг аж.

Замын үүд суманд 18 мянга орчим иргэн бүртгэлтэй амьдардаг. Үүний дээр 6-7 мянган бүртгэлгүй иргэд байнга оршин суудаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн, өдөрт 5-6 мянган иргэн хил гарахаар дамжин өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, 30 мянга орчим иргэн холхидог тус суманд гэмт хэрэг зөрчил зарим аймгуудаас ч олон бүртгэгддэг. Дорноговь аймагт гарч байгаа нийт гэмт хэргийн 51 хувь нь зөвхөн Замын-Үүд суманд гардаг байна.