Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн чаат дахь зураг, текст бүрийг хянадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 05

Image result for facebook messenger

87 сая хэрэглэгчдийн мэдээллийг алдсан гэх шуугианы хажуугаар ФЭЙСБҮҮК энэ удаад хэрэглэгчдийн харилцсан зурвас, хийсэн дуудлага, бүхий л мэдээллийг хянаж байдаг хэмээн шүүмжэлд өртөөд байна.

Марк Цукерберг “Vox” медиад подкаст ярилцлага өгөх үеэр үүнийг батлан хэлжээ. Энэ тухай Цукерберг ч мөн ажилтнаасаа сонссон аж. Ажилтных нь хэлснээр Мьянмар дахь үндэстний цэвэрлэгээний талаар сенсаци мэдээг мессенжерээр илгээх гэхэд систем явуулахгүй байсан гэжээ. Тэр тохиолдолд систем ямар агуулгатай мэдээ вэ гэдгийг тогтоосон гэсэн үг.

Элдэв асуудал дагуулах мэдээлэл тархахаас бид сэргийлдэг...

Марк Цукербергийн энэхүү мэдэгдэл олон хүний анхаарлыг татаж байна. Учир нь бидний хэнтэй, юуны тухай ярьж байгааг фейсбүүкийн систем мэдэж байдаг байна. Мессенжерийн хувьд өмнө хүмүүсийн хоорондоо илгээж буй зурвасуудыг бид сурталчилгааны зорилгоор ашигладаггүй гэж Блүүмбэргт мэдээллэсэн.

Хэрэглэгчдийн хувьд тухайн пост эсвэл мессеж нь элдэв асуудалтай гэж үзэж байвал түүнийгээ тэмдэглэх боломжтой гэжээ.

 Messenger says that it doesn’t use data from messages it has scanned for the purposes of advertising, but that is likely to be of little comfort in the current climate, with privacy at the forefront of many Facebook user's minds (stock image)

Энэ нь нэг бол фейсбүүкийн ажилчид хэрэглэгчдийн мэдээллийг харах, эсвэл автомат систем тохируулах болж байгаа юм. Тухайлбал, мессенжерт зураг илгээх тохиолдолд, автомат систем тэрхүү зургийг гүйлгэн харж, мөн линк явуулахад вирус байгаа эсэхийг шалгадаг гэж мессенжерийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Твиттерт нэгэн хэрэглэгч бухимдангуй бичихдээ, “Нэг удаа эхнэртэйгээ оройн хоолоо нэг ресторанд идэх үү гэж мессенжерт ярьж байсан юм. Харин фэйсбүүкээ нээгээд харахад яг тэр рестораны сурталчилгаа гарч ирсэн. Мессеж бүрийг минь уншдаггүй байлгүй дээ. Аймар юм аа” гэжээ.

Бид энэхүү автомат хэрэгслийг элдэв хүчирхийллийн агуулга бүхий зүйл бүү байгаасай гэсэндээ бий болгосон.

Өөр нэгэн хэрэглэгч хэлэхдээ “Фэйсбүүк миний явсан үйл явдал бүрийг, найзуудын жагсаалт, тэдний төрсөн өдөр, явуулсан мессеж бүрийг хадгалсан байсан. Утасны дугаараа оруулаагүй хүний ч дугаарыг нь хадгалсан байсан” гэжээ.

Харин фэйсбүүк одоогоор хувийн нууцлалын тал дээр өөрчлөлт хийх гэж байгаа ажээ. Шинэчлэл нь нууцлалын шинэ цэс үүсгэх бөгөөд өөрийн фэйсбүүк мэдээллийг татаж авч, мөн устгах боломжтой гэнэ.

Цукербергийн хувьд Кембриж Аналитик улс төр судалгааны фирмд хүмүүсийн мэдээллийг өгсөндөө уучлалт гуйсан. Түүнчлэн, фэйсбүүкээрээ нэвтэрч ороход маш их мэдээллийг алддаг явдлыг зогсоож эхэлж буйгаа дурдсан байна.

Х.Ичинхорлоо