“Хятадад үйлдвэрлэв 2025” стратеги нь оюуны өмчид халдаагүй гэв

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 06

Image result for china us trade war

БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Шувен “Хятадад үйлдвэрлэв 2025 стратеги нь Дэлхийн Худалдааны Байгууллагын шаардлагыг зөрчөөгүй тул, нэг талын арга хэмжээ авахад хэрэглэгдэх ёсгүй. Энэхүү стратеги бол ил тод, нээлттэй, мөн хязгаар заагаагүй. Дан ганц хятадын компаниуд бус гадаадын фирмүүд ч мөн оролцох боломжтой” хэмээн мэдэгдлээ.

БНХАУ-ын худалдааны дэд сайд мэдэгдэхдээ БНХАУ энэ стратегийг боловсруулахдаа зохих ёсны дагуу шаардлагатай тооцооллыг хийсэн төдийгүй Дэлхийн Худалдааны Байгууллагын журамд нийцсэн гэжээ.

“Хятадад үйлдвэрлэв 2025” стратеги нь үйлдвэрлэлийн салбарыг дээшлүүлэх төлөвлөгөө бөгөөд 2017 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятад улсын энэхүү стратеги нь оюуны өмч, технологийн хулгай хийхэд хүргэдэг хэмээн буруутгаад байгаа юм.

Тэрээр стратегид дурдагдсан арга хэмжээнүүд нь урьдчилан тооцоолсон, үр өгөөжтэй бөгөөд заавал биелүүлэгдэх шаардлагатай биш хэмээн дурдсан. АНУ гэх мэт хэд хэдэн улсууд өмнө үүнтэй төстэй ч төлөвлөгөөнүүдийг гаргасан.

БНХАУ-ын Сангийн дэд сайд Зү Гуангяао мөн хэлэхдээ манай улсын хурдацтай өсөлт нь хувьсгал өөрчлөлт болоод шинэ боломжуудыг ашигласны үр дүнд гарсан юм. БНХАУ авьяас чадвар, инновацаа ашиглан оюуны өмчийн салбарт эерэг том өөрчлөлтийг авчирсан гэв.

Лхагва гарагт БНХАУ 50 сая ам долларын татвар ногдуулах бүхий АНУ-аас импортоор орж ирэх шар буурцгын шош, машин, химийн бүтээгдэхүүн зэрэг барааны нэрсийг гаргасан. Хятадын Сангийн яам мөн 14 төрлийн 106 бүтээгдэхүүнд нэмэлт 25 хувийн татвар ногдуулах болсноо мэдээллэсэн. Татварын нэмэгдэл хэзээ эхлэх нь АНУ-ын тал хэзээ Хятадын бараанд татвараа нэмэгдүүлж эхлэхээс шалтгаална гэжээ.

Х.Ичинхорлоо