Канадын хоккейн баг зорчиж явсан автобус осолдож 15 тамирчин нас баржээ

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 09

Image result for canadian hockey

Канадын өсвөрийн хоккейн багийн зорчиж явсан автобус ачааны машинтай мөргөлдсөн золгүй осол гарчээ. Осол Саскатчеван мужийн Хамболдт хотод байрлах “Tisdale” төвийн хурдны замын дөрвөн замын уулзварт болсон бөгөөд ослын улмаас 15 хүн амь үрэгдсэн байна. Тодруулбал, автобусанд нийт 29  хүн сууж явснаас  16-21 насны 10 тамирчин, дасгалжуулагч, менежер зэрэг 5 ажилтан амь үрэгджээ.  Бусад 14 тамирчдын хувьд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Ослын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй бөгөөд ачааны тэрэгний жолооч гэмтээгүй аж.

Нас барсан тамирчдад хүндэтгэх үзүүлэх арга хэмжээнд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 11 настай хүүтэйгээ хамт оролцосон бөгөөд хүү нь мөн хоккейгоор хичээллэдэг байна.

Дэлхий даяар хоккейн баг, тамирчид Канадын хоккейн бат эмгэнэлээ илэрхийлж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй дэлхийн удирдагчид эмгэнэлээ илэрхийжээ. Энэ хугацаанд мөн амь үрэгсдийн ар гэрийхэнд тусламж үзүүлэх хандивын ажлыг өрнүүлж, одоогоор хэдэн сая ам доллар цуглуулж чаджээ.

Хамболдт хотын пастор Жордан Гадсби “Осол болсны даруйхан газар дээр очиход хүмүүсийн орилолдох дуу мөн амьгүй болсон биес гар гараасаа барилцсан байсан” хэмээн ярьжээ.

Канад Улсад үүнтэй төстэй хэрэг явдал 1986 онд гарч, дөрвөн хүн нас барж байжээ.

Х.Ичинхорлоо