Шинжээчид АНУ-аас ногдуулсан барааны татвар Хятадын эдийн засагт хор учруулахгүй гэв

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 10

Image result for us and china tariff war

БНХАУ-ын шинжээч Хятадын эдийн засаг тогтвортой, зөв өсөлтийн хурдаар явж байгаа энэ үед АНУ-тай үүссэн худалдааны асуудал манай улсын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэхгүй гэжээ. Хоёр улсын хооронд үүссэн худалдааны асуудал өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-д Хятад улсаас орж ирэх импортын бараанд 100 тэрбум долларын татвар ногдуулна гэснээс үүдэн олны анхаарлын төвд байгаа билээ.

БНХАУ-ын зүгээс хэрэв АНУ татвар ногдуулах Хятадын барааны жагсаалтыг гаргавал шууд хариуд нь АНУ-ын бараанд татвар нэмэгдүүлэх болно гэдгээ зарласан. АНУ-ын эхлүүлсэн энэхүү худалдааны мөргөлдөөн нь хоёр улс өөр хоорондоо татвар нэмсэн гурав дахь удаагийн тохиолдол юм.

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын харьяа Макро эдийн засаг судалгааны академийн орлогч захирал Ван Чанлин хэлэхдээ Хятадын эдийн засгийн тогтвортой явц, нийлүүлтэд түшиглэсэн шинэчлэл болоод дотоодын эрэлт нь энэ худалдааны мөргөлдөөнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой байсан. Тэрээр цааш хэлэхдээ “50 тэрбум долларын үнэ бүхий татвар ногдуулсан нь АНУ-д хийж буй экспортын 11.6 хувь, Хятадын нийт экспортын ердөө 2.2 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засгийн өсөлтийн 0.1 хувь хүрэхгүй хувьд л нөлөөлнө гэсэн үг. Эдийн засгийн өсөлт жилд 6.5 хувьтай байгаа энэ үед АНУ-аас ногдуулж байгаа татварын нэмэгдэл нөлөөлж чадахгүй” гэжээ.

Харин АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаараа тус улсын эдийн засагт цохилт болно. АНУ-ын фермерүүд манайх шиг том зах зээлийг алдаж байгаадаа санаа зовох болно гэв