Дэлхий дахинаа өрнөсөн онцлох 10 үйл явдал

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 10

Xi Jinping

1. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цөмийн зэвсэг хэрэглэн халдлага гаргасан байж болзошгүй хэмээн үзэж 48 цагийн дотор эсрэг арга хэмжээ авна гэжээ. АНУ-ын хууль санаачлагчид цэргийн хүчээр хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай гэв.

2. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад олон жил зүтгэж байгаа хуульч Майкл Кохенийг Хууль Зүйн Департаментаас шалгаж байна. Трамптай нэр холбогдож байсан насанд хүрэгчдийн кино од бүсгүйд 130 мянган ам долларыг өгсөн хэрэгт хамаатай хэмээн саатуулжээ.

3. АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын эхээр болно.

4. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин: “Хятад улс эдийн засгийн үүд хаалгаа нээж байна”гэв.

5. SpaceX, Tesla компанийн үүсгэн байгуулагч Элон Маск “Hyperloo” өмнөх сансрын туршилтуудаас илүү хурдтай байна гэж мэдэгдлээ.

6. Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман Ал Сауд “Apple” компанийн 5 тэрбум ам долларын үнэ бүхий  хотхонтой танилцлаа.

7. Мексик улс АНУ-тай хийж буй бүх төрлийн хамтын ажиллагаагаа дахин хянаж байна. Учир нь АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ Мексикчүүдийн дургүйцлийг хүргэж байна.

8. Филиппин улсын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Родриго Дутертегийн компанит ажлын хэсгийн ахлагч Хосе Габриель “Кэмбриж Аналитик” улс төрийн фирмээс хэрэглэгчдийн фэйсбүүкийн мэдээллийг хууль бусаар ашиглажээ.

9. “Apple” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возниак мэдээлэл, хувийн аюулгүй байдал алдагдсантай холбогдуулан “Фэйсбүүк”-ээс татгалзлаа. Үүнээс үүдэн Марк Цукербергтэй санал зөрөлдөөд байна.

10. Саудын Арабаас олдслн Африк хүний яс эртний хүмүүс нүүдэллэж, аж төрж байсны нэг баталгаа. 

Эх сурвалж: Business Insider