Доналд Трамп, Ким Жон Ун нар МОНГОЛД хэлэлцээр хийх магадлал өндөр байна

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 09

Image result for donald trump and kim jong un

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар тун удахгүй түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, хэлэлцээр байгуулна. Энэ удаад Хойд Солонгосын талаас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар ярилцахаар төлөвлөж байгаа талаар АНУ-ын эрх баригчид мэдэгдэв. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ажлын хэсэг CNN-д өгсөн мэдэгдэлдээ "Хойд Солонгостой эл асуудлаар хэлэлцэх цаг болсон" гэв. АНУ-ын талаас дээд хэмжээний уулзалтыг гуравдагч, төвийг сахисан оронд хийх шаардлагатай хэмээн үзжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уулзалт тавдугаар сард болж магадгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын төрийн тэргүүнтэй нэг ширээнд сууж, хэлэлцээр хийх гэж буй анхны түүхэн тохиолдол юм.

Төрийн тэргүүн нарын уулзалт хаана болох нь одоо хүртэл тодорхойгүй байгаа ч Хойд Солонгосын тал уулзалтыг өөрийн нийслэл хотдоо хийх хүсэлтэй байгаа аж. "Нью Йорк пост"-оос мэдээлж буйгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн нийслэл хотдоо уулзалт хийх хүсэлтэй байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтыг төвийг сахисан гуравдагч оронд хийх нь зүйтэй гэв.  

Харин "South China Morning Post" вебсайтад мэдээлж буйгаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот АНУ болон Хойд Солонгосын  дээд хэмжээний уулзалтыг хийхэд хамгийн тохиромжтой орон" гэв. Цагаан ордноос уулзалтыг аль болох ойрын хугацаанд хийхийг зорьж байгаа бөгөөд уулзалтыг тавдугаар сарын сүүлээр эсвэл зургадугаар сард хийх төлөвтэй байна" гэв.  

 

Эх сурвалж: BBC 

Орчуулагч: Т.Ариун