Унгарын парламентын сонгууль болж байна

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 09

Image result for hungary parliament election

Унгарын парламентын сонгууль өчигдөр эхэлж нийт 199 суудлын төлөө намууд өрсөлдөж байна. Үүнээс Ерөнхий Сайд Виктор Урбаны нам гурав дахь удаагаа ялах өндөр магадлалтай байгаа бөгөөд тэрбээр цагаачлалын асуудалд анхаарлаа хандуулж, өөрийн эх орны ашиг сонирхлыг эн тэргүүнд тавин хамгаалах бодлого дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. 

Ерөнхий Сайд Урбан сонгуулийн өдрийн өглөө 7 цаг 30 минутад Будапешт дахь санал авах байранд ирсэн байжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Хэрэв сонгуульд ялалт байгуулбал Европын холбоотой яригдаж байгаа цагаачдыг хүлээн авах асуудалд ямагт үндэсний эрх ашгаа хамгаалж хандах болно” гэж мэдэгджээ. 

Түүнчлэн “Бид НҮБ-ын гишүүн төдийгүй олон улсын өөр олон байгууллагын үнэнч гишүүн мөн. Гэхдээ бид улс орныхоо үндсэн эрх ашгийг хэзээд хамгаалах болно. Учир нь бид эх орондоо хайртай, бид эх орныхоо ирээдүйн төлөө тэмцэх болно” гэж Виктор Урбан хэлсэн байна. Мөн Европын холбооны ямар ч шийдвэрийн өмнө олон нийтийн санаа бодлыг чухалчлах болно гэжээ. 

Урбан тус улсын Ерөнхий Сайдаар 2010 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоо гурав дахь удаагаа ялалт байгуулах магадлалтай болоод байна. Өмнөх сонгуулиар түүний төлөөлсөн эвсэл парламентын 133 суудлыг буюу гуравны хоёрыг авч үнэмлэхүй олонх болсон юм. 

Унгар улс даяарх 10 мянга гаруй санал авах байр өглөөний 06.00 цагаас үүдээ нээж 8 сая сонгогчийн саналыг авахаар ажиллаж байна.