ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1 сая, бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр шагнана

Орон нутаг / Time Admin
2018 оны 04 сарын 09

Image result for ЭЕШ өнөөдөр


Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг тус тус урамшуулахаар захирамжийг  Дорноговь аймгийн Засаг дарга гаргажээ.

Захирамжаар элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1.0 сая төгрөг, бэлтгэсэн багшийг 500.000 төгрөгөөр тус тус урамшуулах бөгөөд тус захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөх юм.