“Гэр хороолол хөгжлийн нам”, "Их эв нам"-ыг бүртгэхээс татгалжээ

Нийгэм / Time Admin
2018 оны 04 сарын 16

Image result for улсын дээд шүүх

Улсын Дээд Шүүх өнөөдөр "Их эв нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлт, мөн "Гэр Хороолол Хөгжлийн нам"-ыг бүргтгүүлэх тухай Б.Батсүх нарын  хүсэлтийг тус тус хянан хэлэлцлээ. З. Бат-Отгон нарын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Мөн “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцээд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан намыг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах шаардлагыг биелүүлээгүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс бас татгалзлаа. Хүсэлт гаргагчид  нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.