АНУ-д сельфиний музей нээгдлээ

Дэлхий / Time Admin
9 өдрийн өмнө

No automatic alt text available.

АНУ-ын Лос Анжелес хотод Сельфиний музей нээгдлээ. Гар утас, болон бусад электрон төхөөрөмжийн хөгжлийн нөлөөгөөр өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын амьдралд сельфи салшгүй хэсэг нь болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа, олны танил хүмүүс, алдартай брэндүүдийн хувьд энэ бол хамгийн чухал хэрэглүүр юм. Тэгвэл энэ сараас дэлхий дахинаа сельфиний музей гэх нэгэн шинэ орчин бий болоод байна.  
Музейг Томми Хонтон болон Тайр Мамедов нар Лос Анжелес хотноо нээж сельфи буй өөрийн хөргөө хүмүүс хэзээнээс дарах болсныг харуулахын зэрэгцээ сельфи авдаг хамгийн түгээмэл газруудыг ч харуулжээ. Үүнд бэлтгэлийн заал буюу фитнесс, мөн угаалгын өрөө зэрэг багтаж байна. 

“Сельфи нь хэрэглэгчдийн хувьд илүү хувийн чанартай бөгөөд хөгжилтэй, баяртай, бахархмаар мөчөө маш хурдан буулгаж хадгалах боломж олгодгийн хувьд хүмүүсийн өөрийнхөөрөө байгаа, жинхэнэ төрх нь харагаддаг” гэж музейн үүсгэн байгуулагчид ярьжээ.

Телевизийн зураглаач Лестер Висборд сельфиг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлсэн гэгддэг. Тэр анх ододтой хамт өөрийгөө дарж Женнифер Аннистоноос эхлээд Ерөнхийлөгч Роналд Регантай хүртэл авахуулсан 20 гаруй жилийн сельфи архивтай юм байна. 

Сонирхуулахад, Өмнөд Калифорнийн их сургуульд “Сельфиний хичээл” ордог байна. Оюутнууд сельфи зураг дарах хичээл гэж эхэндээ шуудхан ойлгох хандлагатай байдаг ч, үнэндээ дарсан зургаараа хүмүүс өөрийгөө хэрхэн илэрхийлж байдаг, өөрийгөө үнэлэх үнэлэмжид энэ нь хэрхэн нөлөөлдөг зэргээр сельфиг илүү шинжлэх ухаанчаар судалдаг гэдгийг профессор Марк Марино хэлжээ. 

Pose Away, LA, at The Museum of Selfies

Image result for museum of selfie

Image result for museum of selfie

Image result for museum of selfie

Image result for museum of selfie

Image result for museum of selfie