TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 16

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
9 өдрийн өмнө

2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1. Дугаарын хязгаарлалтыг хуучин хэвээр мөрдөх шийдвэр гарлаа

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж, тэгш сондгойгоор зочуулах саналыг иргэдээс авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь уг саналыг дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтыг хуучин хэвээр мөрдөхөөр шийдвэрлэжээ. Харин эөнөөдрөөс хэд хэдэн замууд хаагдсанаас гадна дугаарын хязгаарлалтыг зуны хуваарь шилжүүлж байгаа юм. [Ikon.mn

2. Замын хөдөлгөөнд өөрчлөлт орж , шинээр таван түр зам гаргажээ

Замын цагдаагийн газрын орчимд гүүрэн зам барих ажил эхэлсэнтэй холбогдуулан “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаалаа. Авто машины хөдөлгөөний зохицуулахын тулд таван түр зам нээж байгаа бөгөөд Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 метр зам зэргийг нэрлэж болох юм. [News.mn]

3. Монголчуудын ДАТА хэрэглээ 2017 онд  26 мянга терабайт хүрчээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2017 оны статистик тоон үзүүлэлтийг танилцуулав. Үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчийн тоо 3 сая 886 мянгад хүрсэн бөгөөд ДАТА хэрэглээ хоёр жилийн өмнөхөөс 2.6 дахин өсчээ. Тодруулбал, 2017 онд нийт дата хэрэглээ 26354 терабайт хүрсэн байна. [Time.mn]

4. “Гашуун Сухайт” боомтоор тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж эхэлжээ

“Гашуун Сухайт” боомтоор өнөөдрөөс эхлэн тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж, гарцаа нэмсэн талаар “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн долоо хоногт Бээжинд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч, БНХАУ татан авалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа" гэж Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга мөн мэдээлсэн юм. [Gogo.mn]

5. ЭЕШ-ийн бүртгэл дууслаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дууслаа.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой. Шалгалт 2018 оны зургадугаар сарын 16-20-ны хооронд явагдана. [Time.mn]