Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдэд галын аюулгүй байдлын шалгалт хийнэ

Нийгэм / Time Admin
2018 оны 04 сарын 11

Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсгээс зохион байгуулж буй нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгнө.