С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

Улс төр / Time Admin
2018 оны 04 сарын 11

Нийслэлийн прокурорын газраас Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай  холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эл асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Прокурорын Газар  С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны орой Оюутолгойн гэрээний асуудлаар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн АТГ-аас баривчилж, арга хэмжээ авсан.

Тэгвэл Нийслэлийн Прокурорын газар АТГ-аас дээрх нэр бүхий хүмүүсийг үргэлжлүүлэн яллагдагчаар татах саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд  хүргүүлжээ.