Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн саатуулахаар шийдвэрлэжээ

Нийгэм / Time Admin
2018 оны 04 сарын 12

Image result for Ч.Сайханбилэг байцаалт

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэх талаар шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс Ч.Сайханбилэгийг саатуулах хугацааг сунгаж, үргэлжлүүлэн 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Харамсалтай нь хуулийн дагуу шийдвэр гарсан гэж үзэхгүй байна. Бид дараа дараагийн шатанд гомдол гаргана.

2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийг гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ-аас дуудсан. Манай үйлчлүүлэгч гэрчээр байцаагдаах мэдэгдэл хүлээж аваад АТГ-т дуудсан цагт, дуудсан хугацаанд очсон. Гэрчээр 3 цаг гаруй байцаагаад шууд прокурорын баталсан шүүхийн шийддвэргүйгээр баривчилсан. Монгор Улсын хоёр Ерөнхий сайдыг хоёр зэрэгцээ өрөөнд суулгаж байгаад зэрэг ачаад явсан.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын тусгай хамгаалалт 4 жил хадгалагдах ёстой. Төрийн тусгай хамгаалалтанд байгаа байгаа хүнийг зөвхөн шүүхийгн шийдвэр шүүгчийн захирамжийн дагуу баривчилж саатуулах ёстой. Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд тусгай хамгаалалтын ажилтныг хамт аваад хорьсон. Одоо ч хамт хоригдлож байгаа.

Өөр арга хэмжээ авах бололцоотой байтал хамгийн эцсийн арга хэмжээ таслан сэргийлэх арга хэмжээг нийтлэг жишиг болгож байна" хэмээн мэдэгдлээ.

Яг одоо С.Баярын шүүх хурал үргэлжилж байна.


Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ