С.Баярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа

Нийгэм / Time Admin
2018 оны 04 сарын 12

Image result for С.Баяр байцаалт

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. 

Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр онлайнаар холбогдож, тайлбар мэдүүлэг өгчээ. Түүний өмгөөлөгч А.Ариунаа "Прокуророос хорих саналынхаа үндэслэлийг тайлбарлаагүй" хэмээн онцолж байлаа.

Ийнхүү Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр болон 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг шүүхээс хорих үндэслэлтэй хэмээн үзэж нэг сар баривчлахаар боллоо. Харин өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.


Энэ талаар:

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ