Ц.Нямдорж: Монгол төрийн 27 жилийн түүхийг сар, өдрөөр нь хэлж чадна

Улс төр / Time Admin
8 өдрийн өмнө

Image result for Ц.Нямдорж байнгын хороо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцээд нийт хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломжгүй гэж үзэн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Үндсэн хуль зөрчсөн зүйл болно. Хүүхдийн мөнгөнөөс болж төсөв дампуурсан юм шиг ярьж болохгүй. Хүүхдийн мөнгийг АН санаачилсан гээд 100 хувь олгохгүй, дэмжихгүй гээд байж болохгүй” хэмээн саналаа хэлсэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүнд хариулт өгөв. Тэрбээр “Та нар ой санамжаа гээчихсэн байхыг би үгүйсгэхгүй. Минийх бол хэвээрээ байгаа. Би монголын төрийн 27 жилийн түүхийг сар өдөртэй нь хэлж чадна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед  40 хувьд нь өгнө гээд хөргөгч зурагт тоолоод сууж байсан чинь үнэн биздээ” хэмээн хэлэв.