TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 17

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 17

Image result for Ц.Нямдорж байнгын хороо

2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1.    Хуванцaр материалыг "идэгч" бодисыг эрдэмтэд санамсаргүй нээжээ

Анх 2016 онд Японы хог боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд хуванцрыг иддэг бактери илрүүлснээ зарлаж байв. Үүнийг батлахаар ажилласан эрдэмтэд санамсаргүйгээр хуванцар идэгч энзимийн маш хүчтэй хувилбарыг гаргаж авчээ. Шинэ бодисыг PETase гэж нэрлэж байгаа нь усны сав хийхэд ашигладаг PET төрлийн хуванцар материалыг задалдагтай холбоотой гэнэ. [Ikon.mn]

2.    Төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага долоо хоногт 255 939 удаа гарчээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Энэ дунд  төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага маш өндөр буюу долоо хоногт 255 939 удаагийн цахим халдлага бүртгэгджээ. [Gogo.mn]

3.    Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцлээ. Хүүхдийн мөнгийг өадгөө 80 хувь олгох талаар шийдвэр гарсан ч бүх хүүхдэд 100 хувь олгох нь олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээ хэлцэлд хүндрэл бэрхшээл гарна хэмээн Сангийн сайд хэлж байгаа юм. [Time.mn]

4.    Крантайгаа унасан Хойд Солонгосын иргэний биеийн байдал сайн байгаа гэв

“Алтай констракшн” ХХК-ын барьж буй хотхоны барилгын талбайд туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” ХХК-ийн 36 метрийн өндөртэй цамхагт кран унаж 1 хүн гэмтсэн осол өчигдөр гарсан. БНАСАУ-ын иргэн 36 настай “Ч” крантайгаа унасны дараа ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал зүгээр байгаа тул эмнэлгээс гарчээ. [Time.mn]

5.    Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч, цагдаагийн хамгаалалтыг аваад байсан. Тэгвэл тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтын хуваарийг түр хугацаагаар хоригложээ. [News.mn]