Монгол Улсын анхны авто сургууль

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 04 сарын 19

Image result for монгол транс түүх

Хувьсгалын дараа Монголд тоотой л хэдэн жолооч байдаг байж. Аргагүй, улсын хэмжээн дэх цөөн хэдэн чийчаанд хэдэн арван жолооч байлтай биш дээ. Гэхдээ автомашины тоо аажмаар нэмэгдэж, 1925 онд “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын  хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй Замын хөдөлгөөний дүрмийг баталснаар жолооч нарыг албан ёсоор бэлдэж эхэлсэн юм.

Ийнхүү анхны жолооч нарыг Цэргийн яамны гараашийн сургуулиар бэлтгэж 1928 оны сүүлээр жолооч нарын тоо аль хэдийнээ 80 давсан байв. 1930 онд авто тээврийн “Монгол транс” байгууллага дэргэдээ “Уурын тэрэгний сургууль” буюу одоогийнхоор авто сургуулийг байгуулж, тухайн оны 8-р сард Улсын мэргэжлийн комиссыг томилсноор жолооч нарт үнэмлэх олгож эхэлжээ.