Торонтогийн халдлагад Монгол иргэд өртөөгүй

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 24

Image result for toronto

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ.

Торонто хотод манай улсын 5000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР