Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан цом"-д хүрсэн анхны Монгол хүн боллоо

Спорт / Time Admin
2018 оны 04 сарын 23

Image may contain: 1 person, smiling

21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цом Монгол улсад анх удаа ирлээ. ОУХБХ, Монголын хөлбөмбөгийн холбоо болон Кока Кола Бренд хамтран тус цомыг эх орондоо авчирсан бөгөөд дэлхийн 51 улсын 90 гаруй хотоор аялаж байгаа алтан цом өнөөдөр өглөө Чингис Хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. 36.5 см өндөр, 5 кг жинтэй 18 каратын алтан цомыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Шижир тосон авч сэтгүүлчдэд өнөөдрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Цомыг ОУХБХ болон Кока Кола Брендийн төлөөллүүд дэлхийгээр аялуулж байгаа бөгөөд одоогоор тэд 150 гаруй хоногийг гэрээсээ хол, дэлхийн олон орнуудаар аялаж Алтан цомыг сая сая хүний мэлмийд толилуулахаар ажиллаж байгаа юм. Тус багийг ахлаж яваа ОУХБХ-ны маркетинг хамтын ажиллагаа хариуцсан менежер Фелисити Жеорж хэлэхдээ Алтан цом ийнхүү аялан явснаар тухайн орны өсвөрийн хөлбөмбөгчин хүүхдүүдэд “бид ч энэ цомд хүрч чадна” гэдэг итгэлийг авчирдаг гэлээ.

ОУХБХ-ны хамтын ажиллагаа хариуцсан менежер  Фелисити Жорж “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ДАШТ-ий цом өөрөө тухайн оронд асар их бэлэг дэмбрэл, аз хийморь дагуулж очдог. Тиймээс ч бид өөрсдийн хийж байгаа ажлаараа бахархадаг. ОУХБХ-ны зүгээс энэ цомыг аль болох олон хүнд үзүүлэх, тэднийг зоригжуулах зорилготойгоор энэ аялалыг зохион байгуулж байгаа. Мөн хамтарч байгаа Кока Кола компанид баярлаж байгаагаа хэлмээр байна. Биднийг МХБХ болон MCS Кока Кола компани маш найрсгааругтан авлаа. Ийнхүү Алтан цом Монголд ирснээр Монгол хүүхдүүд, Монголын хөлбөмбөг сонирхогчид илүү их урам зориг авч, цаашид хөлбөмбөгийн хөгжил ч хурдасна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.

Ийнхүү алтан цомын эхний зогсоол МХБХ байлаа. Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай үйл явдлаар дүүрэн байсан. Алтан цомыг ирэхтэй зэрэгцэн урлаг, соёл, спортын одод нэгэн өдрийг хөлбөмбөгөөр хичээллэн өнгөрүүлэх Оддын Хөлбөмбөг нөхөрсөг тоглолт явагдахаас гадна Монголын Хөлбөмбөгийн супер цомын тоглолт үзэгчдийг хүлээж байлаа.

Гэсэн ч өнөөдрийн онцлох үйл явдал нь 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-нээр ОХУ-ын Лужник цэнгэлдэхэд залрах алтан цом байсан юм. Энэхүү цомын нэг онцлог нь хүссэн хүн бүр хүрдэггүй явдал. Учир нь Алтан цомд дэлхийн аваргад түрүүлсэн багийн ахлагч, мөн цом аялуулж буй орны төрийн тэргүүн хүрэх учиртай. Энэ жаягийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт хөлбөмбөг сонирхогчидтой мэндчилж өөрийн үүргийг гүйцэтгэн Алтан цомд хүрсэн анхны Монгол хүн болсон юм. Үүгээр ч зогсохгүй үе үеийн шигшээ багийн тоглогчид Алтан цомтой зургаа авхуулж нэгэн түүхийн амьд гэрч нь боллоо.

Алтан цом 25-ны өдөр манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо очих хуваарьтай бөгөөд эцэст нь 6 сарын 14-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын зүрх болсон Лужник цэнгэлдэхэд нээлтэнд оролцоход бэлэн болох юм. Дашрамд дуулгахад NTV телевиз та бүхэнд 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. Энэ хүрээнд Football Talk, Алтан цомын түүх, Орос хүрэх зам зэрэг нэвтрүүлгүүдийг долоо хоног бүр бэлтгэн хүргэж байгаа билээ.

Image may contain: 2 people, people playing sports and outdoor