Байгаль нуурын тэшүүрчин эмээ

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 24

76 настай Любовь Мореходова жирийн нэг тэтгэврийн хөгшин биш. Тэрбээр Байгаль нуурын хахир хатуу өвлийг тэшүүрийн тусламжтайгаар давдаг хэмээн ярьжээ.

Любовь долоон настайгаасаа тэшүүрээр гулгаж сурсан бөгөөд өдгөө дэлхийн хамгийн гүн нууранд өдөр бүр гулгаж, идэвхитэй хөдөлгөөн хийж амьдарч байна.

Өглөө 05 цаг 30 минутанд үхрээ бэлчээрт гаргасны дараа 1943 онд хийгдсэн тэшүүрээрээ нууран дээгүүр гулгаж үхрээ хаана явж байгааг хардаг гэнэ.

Түүний аав 1943 онд энэхүү тэшүүрийг хийж өгчээ.

2011 онд нөхөр нь нас барсан ч Любовь хайртай амьтдынхаа хамт байхдаа ганцаардлыг мэдэрдэггүй. 

Хамгийн цэнгэг нуураас өдөр бүр ундынхаа усыг авдаг.

Байгаль нуур түүнд ер бусын амгалан тайван байдал мэдрүүлдэг гэнэ.

Любовь чөлөөт цагаараа юм нэхэх, хатгамал хийх дуртай.